(+976) 9808-3090 Салбарууд Зээлийн хүсэлт илгээх Өдөр бүр: 9:00 - 19:00

Танилцуулга

Бидний тухай

Прогресскапитал ББСБ нь Санхүүгийн Зохицуулах Хорооны 2010 оны 06 сарын 16 өдрийн 192 дугаар тогтоолоор зээлийн үйл ажиллагаа эрхлэх, гадаад валютын арилжаа, хөрөнгө оруулалт, санхүүгийн чиглэлээр зөвөлгөө, мэдээлэл өгөх банк бус санхүүгийн байгууллагын тусгай зөвшөөрлөө авч 3 хувьцаа эзэмшигчтэйгээр 100% хувийн өмчид тулгуурлан үйл ажиллагаагаа явуулж эхлэсэн билээ.

Тус ББСБ нь анх 400.0 сая төгрөгийн дүрмийн сантай үйл ажиллгаагаа явуулж эхэлснээс хойш Санхүүгийн Зохицуулах Хорооны шалгуур үзүүлэлтүүдийг сар улирал дараалан ханган биелүүлж, тогтвортой, өсөлттэй үйл ажиллгаагаа явуулан ашигтай ажиллаж одоогоор дүрмийн сангаа 9.4 тэрбум төгрөгт хүргэж нэмэгдүүлсэн.

Үйл ажиллагаагааны ачааллыг хөнгөлөх, байгууллагын санхүүг цэгцтэй, ил тод байлгах, ажиллагсдын уялдаа холбоо, хяналтыг сайжруулах, менежментийн шийдвэр гаргалтын эрсдлийг бууруулах зорилгоор тус зах зээлийн тэргүүний программ хангамж болох Грэйпсити Монгол ХХК-ны “МАРС“ систем рүү 2018 оны 01 сарын 31-нд шилжсэн.

 

 

Бидний бодлого

 

Прогресскапитал ББСБ нь хэрэглэгчийн хэрэгцээ, зохицуулалтын шаардлагад нийцсэн тогтвортой, өндөр чанартай санхүүгийн үйлчилгээг хүргэх замаар Бизнесийн болон хэрэглэгчийн бүх мэдээллийн нууцлал, бүрэн бүтэн байдал, хүртээмжтэй байдлыг хангаж, үйл явц, үйлчилгээ, аюулгүй байдлын арга хэмжээг тасралтгүй сайжруулж, үйлчлүүлэгч төвтэй хандлагыг хадгалаж ажиллана.

 

Банк бус санхүүгийн байгууллага гэж юу вэ?

 

“Банк бус санхүүгийн байгууллага” гэж өөрийн эзэмшигчдийн хөрөнгөөр зээл олгохоос гадна валют арилжаа, төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулга хийх үндсэн үйл ажиллагаа явуулдаг Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрөл авсан ашгийн төлөө байгууллагыг хэлнэ.

Phone Mockup
 

Түүхэн хөгжил

2013

- Санхүүгийн Зохицуулах Хорооноос итгэлцлийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл авахад шаардагдах дүрмийн сангийн доод хэмжээг бүрдүүлсэн ба холбогдох журмын дагуу зохих шалгуур үзүүлэлтүүдийг ханган ажиллаж итгэлцлийн үйлчилгээг үзүүлж байна.

2020

- Сайн электроникс ХХК -тай хамтран ажиллах гэрээ байгуулан цахилгаан барааны лизингийн зээлийг харилцагч нартаа цаг алдалгүй шуурхай олгож байна.

2021

- Богино хугацаат санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулалт хийх тусгай зөвшөөрлийн эрх авсан.

- Грэйпсити Монгол ХХК-тай Поларис программыг ашиглах гэрээг хийсэн.

(+976) 9808-3080

info@progress.mn

Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 1-р хороо, Богд-ар хороолол, Прогресскапитал ББСБ, Төв салбар