Асуулт хариулт

  1. Ямар машин барьцаанд авдаг вэ?

-2000 оноос дээш онтой Япон, Солонгос суудлын тэрэг барьцаанд авдаг.Bongo, Fronter бага дүнгээр барьцаална.

  1. Дээд тал нь хэдэн сарын хугацаатай зээл олгодог вэ?

– Дээд тал нь 1-18 сарын  хугацаатай сард нэг удаа төлөлт хийнэ.

  1. Зээлээ яаж төлөх вэ?

– Манай ББСБ сардаа нэг удаа зээл хүү ижил төлөлтэй хувааж өгдөг.Хэрвээ та эхний хэдэн сар хүү төлж явна гэвэл таныг хариуцсан зээлийн эдийн засагчтайгаа зээлийн төлөлтөө тохирно.

  1. Сарын хэдэн хувийн хүүтэй вэ?

– Сарын 5-6 % хүүтэй

  1. Хүү нь яагаад өөр юм бэ?

– Авсан зээлийн хэмжээнээс хамаарч өөр байдаг. 5000,0 ₮-өөс дээш 5%, доош бол 6%-тай.Хэрвээ та машинаа хадгалуулж, эсвэл үл хөдлөх хөрөнгө барьцаалж байгаа бол 5%-ийн хүүтэй зээл авч болно

  1. Байршил хаана вэ?

– Төмөр замын вокзалын хойно Тоса цагаан идээний төвийн замын эсрэг талд ПрогрессКапитал ББСБ гээд байгаа

  1. Зээл авахад ямар материал бүрдүүлдэг вэ?

– Та сардаа ямар орлого олдог вэ-түүнийгээ нотлох баримт /Цалин орлоготой бол нийгмийн даатгалын дэвтэр, цалингийн картын хуулг,  хувиараа ажил үйлчилгээ эрхэлдэг бол гэрээ хэлцэл, хар дэвтэр хөтлөлт

  1. Машинаа барьцаалаад танай нэр дээр шилжүүлж байхад яагаад материал бүрдүүлж өгнө гэж?

– Та манайд барьцаанд тавьсан эд хөрөнгөө өөрөө хэрэглээд унаж явж байгаа болохоор таны хаяг, орлого тодорхой байх естой байдаг юм.Хэрвээ та машинаа хадгалуулсан тохиолдолд таны өөрийн иргэний үнэмлэх, машины бичиг баримт байхад болно./гэж хариулна/

  1.  Герман тэрэгнүүд барьцаанд авах уу?

–  Манайх таны автомашин дээр өндөр дүнтэй зээл гаргахгүй байгаа.Та бага дүнтэй зээл хүсч байгаа бол манайх руу эргээд хандаарай.

10.  Зээл хэд хоногт шийдэгдэх вэ?

– Машинаа унаад авах зээл өдөртөө

– Машинаа хадгалуулаад авах зээл 30 минут

– Үл хөдлөх хөрөнгө 1-2 хоног