Итгэлцэл

images (9)Манай байгууллага итгэлцлийн үйлчилгээг Санхүүгийн зохицуулах хорооны нөхцөл шаардлагыг бүрэн ханган итгэлцлийн үйлчилгээ эрхлэх нэмэлт тусгай зөвшөөрлийг 2013 онд авсан.

Итгэлцлийн үйлчилгээ гэдэг нь итгэл хүлээлгэгчийн актив/ бэлэн мөнгө, зээл бусад актив/-ийг үнэгүйдлээс хамгаалж, ашиг олж өгөх зорилгоор тэдгээртэй харилцан тохиролцсон гэрээний үгдсэн дээр итгэл хүлээгч нэр бүхий активыг түр хугацаанд хянах, ашиглах, захиран зарцуулах үйл ажиллагааг хэлнэ.

Өөрөөр хэлбэл өөрийн ашиглаагүй байгаа бэлэн мөнгө болон түүнтэй адилтгах бусад үнэ бүхий зүйлсийг ББСБ-д байршуулж тодорхой хугацааны дараа үр өгөөжөө хүртэх үйл явц юм.ББСБ-ын итгэлцлийн үйлчилгээ банкны хадгаламжийн үйлчилгээтэй төстэй боловч өгөөж нь өндөр байдаг.Манай байгууллага нь та бүхэнд итгэлцлийн хамгийн таатай нөхцлийг санал болгож байгаагаараа ижил төстэй үйл ажиллагаатай санхүүгийн байгууллагуудаас ялгарч байна.