Товч танилцуулга

handshake isolated on business background

Прогресскапитал ББСБ нь 2010 оны 6 сард Санхүүгийн Зохицуулах Хорооны 192 дугаар тогтоолоор зээлийн үйл ажиллагаа, гадаад валютын үйл ажиллагаа, хөрөнгө оруулалт санхүүгийн чиглэлээр зөвлөгөө, мэдээлэл өгөх эрхтэйгээр байгуулагдсан билээ.

Бид анх 3 хүний бүрэлдэхүүнтэй 400,0 сая төгрөгийн дүрмийн сантайгаар Төмөр замын 8-2 тоотын нэг өрөөнд үйл ажиллагаагаа эхэлж байсан.

Байгуулагдсан цагаасаа хурдан шуурхай ажилладаг, бүх үйлчилгээг нэг дор хүргэдэг зэрэг аль болох үйлчлүүлэгч нартаа хүндрэл багатай, цаг хугацаа хэмнэсэн үйлчлэх бодлоготойгоор ажиллаж чадсан нь зах зээл хэрэглэгчдийн таашаалд нийцэн бусдаас ялгарч чадсан.

2010-2013 онуудад өөрийн байршлын давуу тал, харилцагчийн хэрэгцээг мэдэрсэн шуурхай зээл олголт, валют арилжааг идэвхжүүлэн ашигт ажиллаагаа нэмэгдүүлж, компаний дүрмийн санг зузаатган 2,0 тэрбум төгрөгт хүргэсэн салбартаа тэргүүлэгч, нэр хүнд бүхий байгууллага болсон.

Үйл ажиллагаагаа харилцагчдад ойртуулах үүднээс анхны салбараа Сонгинохайрхан дүүргийн Цахилгаан Тээвэр Компаний байранд нээсэн.

2013 онд итгэлцлийн үйлчилгээгээр мөнгөн хөрөнгө татан үйл ажиллагааны цар хүрээг нэмэгдүүлэн ажиллаж байна.